Хан-Уул дүүргийн Амгалан хотхонд 3 өрөө дөрвөн улирлын байшин

₮ 170,000,000
Хадгалах
АОС

Тоо баримт

  • 3 Өрөө
  • 120 m2
  • Ашиглалтад орсон:2015

Мэдээлэл

Төв аймгийн зам дагуу Өлзийтийн наахна байрладаг Амгалан хотхонд гарааштай 3 өрөө дөрвөн улирлын байшин.

Цэвэр модоор доторлосон. Камен зуухтай. Шалны сайн чанарын халаалттай. Өрөө бүр халаалтын тусдаа тохиргоотой.

Цэвэр байгалийн чулуун тавцантай гал зуухны бүрэн тавилгатай. Италийн Zanussi брэндийн 4 халаагчтай плитка, шарах шүүгээ, аяга таваг угаагч болон богино долгионы зуухтай.

Ариун цэврийн өрөөг Италийн Orans брэндийн хэрэгслүүдээр бүрэн тоноглосон. Шүршүүр нь уурын саунтай.

Хүүхдүүд тоглох эсвэл томчууд спортоор хичээллэхэд тохиромжтой 32 кв.м өргөтгөлтэй. Вакуман үүдний өрөөтэй.

Гаднаа цайлах тавцантай. Хүүхдийн жижиг цэвэр модон байшин ба элсний талбайтай. Хашаандаа гацуур моднуудтай. Цэвэрхэн хашаагаар бүрэн хашаалсан. Гадна орчин болон өргөтгөлөө камераар хянана.

Ус болон цахилгаан бараг тасардаггүй. Хотхоныхоо нэгдсэн гүний цэвэр усны худаг болон муу ус зайлуулах хоолойнд бүрэн холбогдсон. Сантехникийн асуудал огт гардаггүй. Цэвэр ус үнэгүй. СӨХ-ийн хураамж хямд.

20 минут явганаар алхах зайнд (Айцын даваан дээр) 8 нэрийн хүнсний дэлгүүр болон цайны газартай. Мөн тэнд Улаанбаатар хүрэх нийтийн тээврийн автобусны зогсоолтой (нийтийн тээврийн ХО:6 Түргэний гол чиглэл).

Ойр хавьд нь гэр болон орон сууцны хороололгүй бөгөөд агаар, хөрс болон дуу чимээний бохирдолгүй орчинд байрладаг. Жилийн бүх улиралд маш цэвэр агаартай. Бага насны хүүхэдтэй хүмүүс амьдрахад маш тааламжтай орчин.

Other Features
Fireplace

Transport
Supermarkets
Schools
Restaurants
Pharmacies
Hospitals

Биеэр үзэх цаг товлох

Tue 27 Oct
Wed 28 Oct
Thu 29 Oct
Fri 30 Oct
Sat 31 Oct
Sun 01 Nov
Mon 02 Nov
Tue 03 Nov
Wed 04 Nov
Thu 05 Nov
Биеээр
Видео чатаар
Таны мэдээлэл

Compare Listings